Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд!

2025-03-10

Хаврын учралт наран гоо
Хайрын илчтэй цэцгэн гоо
Энэрэл түгээх дотно гоо
Эгшиглэн дуурьсах намуун гоо

Өрх гэрийн түшиг гоо
Өлзий дэлгэр саран гоо
Эгэл хорвоог энгэртээ тэвэрсэн
Эрхэмсэг тансаг бүсгүй гоо.

Сэтгэлийн илчээрээ бүхнийг гэрэлтүүлсэн
Сайхан бүхний эхлэл болсон
Энхрий таны инээд бадарч
Энэ мөчид жаргалыг мэдрэх болтугай


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах